Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хамрах хүрээ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын Хөдөлмөрийн хяналтын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Ш.Хонгорзул удирдан явуулсан юм.
Сургалтын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн үндсэн ойлголт, хамрах хүрээ, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Цаашид мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ижил төрлийн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

