2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буйтай холбогдуулан “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” нэршилтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгчээр:
– Л.Даваасүрэн /2014-2017 онуудад/
– Т.Өсөхбаяр /2017-2021.03.01/
– Д.Мягмаржав /2021.03.01-2022.11.14/
– Б.Зориг 2022.11.14-с одоог хүртэл Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд:
Ерөнхий шүүгч: Б.Зориг
Шүүгчид:
– М.Алдар
– Б.Ариунхишиг
– Т.Алтантуяа
– Н.Баасанбат
– Б.Батзориг
– Н.Батсайхан
– Н.Баярмаа
– С.Болортуяа
– Г.Ганбаатар
– П.Гандолгор
– Л.Дарьсүрэн
– Г.Есөн-Эрдэнэ
– Д.Мөнхөө
– Г.Мөнхтулга
– Ц.Мөнхтулга
– Ц.Мөнх-Эрдэнэ
– Л.Одончимэг
– Д.Очмандах
– Т.Өсөхбаяр
– Т.Шинэбаяр нар ажиллаж байна.
Үе үеийн шүүгчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгэм, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, шударга үнэний төлөөх ариун үйлсдээ өөрсдийн мэдлэг, оюун ухаан, авьяас чадвар бүхий л хүч хөдөлмөрөө зориулан ажилласнаар шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлж, бүтээлч ажил, урлаг, спортын өндөр амжилтаар дүүрэн ажиллаж байна.
Шүүхийн Тамгын газар нь хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс, зохион байгуулалтын хэлтэс гэсэн 2 бүтэц нэгжтэй, 51 шүүхийн захиргааны ажилтантай ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн дагуу Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болж, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэршилтэй болон өөрчлөгдөж, улмаар Эрүү, Иргэний хэрэг маргааныг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харъяалал, тэдгээрийн байршлыг шинэчлэн тогтоож, Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид хамаарагдах хэрэг, маргааныг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж ажиллахаар болов.
2013 онд шинээр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар Аймаг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн болон Иргэний хэргийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяалалыг тогтоосны дагуу
Нийслэлийн шүүх нь:
– Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх,
– Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэсэн хоёр тусдаа шүүхийн бүтэц, зохион байгуулалттай болж өөрчлөгдөн байгуулагдаж байв. Ингээд:
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр: Л.Даваасүрэн /2014 он/,
Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр: П.Золзаяа /2014 онд/ тус тус томилогдон ажилласан юм.
2002 онд батлагдсан Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Нийслэлийн шүүх шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, дүүргийн шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий танхимтай байж болох” талаар заасны дагуу Улсын Дээд Шүүхийн 2002 оны 277 дугаар тогтоолоор тус шүүхэд “Эрүүгийн” болон “Иргэний” хэргийн танхимуудыг тус тус байгуулсан бөгөөд
Эрүүгийн хэргийн танхимын анхны тэргүүнээр:
– Б.Сарантуяа /2002-2010 онуудад/,
– Ц.Батцэрэн /2011-2013 онуудад/ нар тус тус томилогдон ажилласан юм.
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль, шүүх эрх мэдлийн шинэ тогтолцооны үзэл санааны дагуу Монгол Улсын Их Хурлаас 1993 онд Шүүхийн тухай хуулийг баталснааршүүхи йн бүтэц, тогтолцоо, зохион байгуулалт, шүүгчийг шилж сонгон шалгаруулж, томилох асуудлыг шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн өөрчилж, мөн оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүдийг байгуулсан ба Улаанбаатар хотын шүүхийг “Нийслэлийн шүүх” хэмээн нэрлэжээ.
Ийнхүү Нийслэлийн давж заалдах шатны шүүх, анхан шатны 8 дүүргийн шүүхээс “Нийслэлийн шүүх” хэмээх “Их айл” бүрдэж байв. Улмаар Нийслэл, дүүргийн шүүхүүдийн “дарга”-ын албан тушаалын нэрийг өөрчилж “Ерөнхий шүүгч” хэмээн нэрлэх болсноос гадна тус давж заалдах шатны шүүхийн дэргэд “Тамгын хэлтэс” байгуулагдаж, анхны даргаар нь М.Нүрзэд томилогдон ажилласан байна.
Нийслэлийн шүүхийн орчин цагийн түүхийг бүтээлцсэн олон зуун шүүгч, шүүхийн ажилтнуудын удирдан чиглүүлэх, зөв залах үүргийг амжилттай хэрэгжүүлэн, Нийслэлийн шүүхийн даргаар:
– М.Нүрзэд /1993-1995 онуудад/,
– Ж.Бямбацогт /1995 он Тамгын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч/
– Н.Дагва /1995-2013 онуудад/,
– Д.Энхбаатар /2013-2017 онуудад/
– Д.Батсайхан /2017-2024/
– Д.Болор/2024.04.08-ны өдрөөс одоог хүртэл/
Ерөнхий шүүгчээр:
– Б.Пүрэвдорж /1993-1999 онуудад/,
– С.Батдэлгэр /1999-2006 онуудад/,
– Ц.Зориг /2006-2010 онуудад/,
– Б.Сарантуяа /2011-2013 онуудад/ нар томилогдон ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдсөнөөр шүүхийн хуучин бүтэц, тогтолцоо, сонгуулийн системийг халж, хараат бус, бие даасан шүүхийг шинэчлэн байгуулах, бүх шатны шүүхийн шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог болов. Энэ нь шүүхийн бие даасан байдлыг хангаж, хэний ч нөлөөнд үл автан, хараат бус ажиллах ардчилсан зарчмыг хэрэгжүүлэх гол нөхцлийг бүрдүүлсэн билээ. Мөн онд тус давж заалдах шатны шүүхийн дэргэд “Шүүгчийн сахилгын хороо” байгуулагдав.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 278 дугаар зарлигаар БНМАУ-ын шүүх байгууламжийн тухай хуулийг хуулийг баталсан бөгөөд уг хуулиар шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, зорилго чиглэлийг нарийвчлан тодорхойлж, бүх шатны шүүхүүдийг сонгуулиар байгуулах болсны дагуу Улаанбаатар хотын шүүхийн шүүгчийг Хотын Ардын Депутатуудын хурлаас 3 жилийн хугацаагаар сонгох журам хэвээр хадгалагдсан ба шүүхийн даргаар:
– Д.Пүрэв /1961-1965 онуудад/,
– Б.Санжмятав /1965-1969 онуудад/,
– Д.Ёндон /1969-1979 онуудад/,
– Д.Данзандорж /1979-1985 онуудад/,
– Н.Ганбаяр /1985-1987 онуудад/,
– Г.Даштүдэв /1987-1991 онуудад,
– Н.Төрбат /1991-1993 онуудад/ нар томилогдон ажилласан байна.
1945 оны дунд үеэс Улаанбаатар хотод Ардын хэсгийн шүүхүүдийг шинээр зохион байгуулсантай холбогдуулан даргаар:
– С.Хорлоо /1940-1942 онуудад/,
– Д.Ханд /1942-1944 онуудад/,
– Г.Цэдэндамба /1944-1946 онуудад/,
– Д.Лодойсамбуу /1946-1948 онуудад/,
– Ч.Найдан /1948-1949 онуудад/,
– Д.Содномцэрэн /1949-1956 онуудад/,
– Д.Мижиддорж /1956-1961 онуудад/,
– Д.Пүрэв /1961-1965 онуудад/ нар томилогдон ажиллав.
Шүүх явдлын яамны 1934 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар тушаалаар Улаанбаатар хотын 1 дүгээр ангийн шүүхийг “Улаанбаатар хотын шүүх” болгон Улсын Дээд шүүхэд харьяалуулснаар тус шүүх нь хуулиар тусгайлан харьяалуулсан хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэх, харин хороодын шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцэх эрхтэй болгон өөрчилсөн бөгөөд Улаанбаатар хотын
шүүхийн даргаар:
– Ж.Намсрай /1933-1938 онуудад/,
– Ж.Дамдин /1938-1940 онуудад/ нар томилогдон ажиллажээ.
Тухайн үед орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Шүүх явдлын яамны сайдын 1931 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 8 дугаар тушаалаар Улаанбаатар хотын шүүхийг 1 дүгээр ангийн шүүх болгон Төв аймгийн шүүхэд харьяалуулж даргаар:
– Ч.Чойдогсүрэн /1931-1932 онуудад/
– Д.Чимэдцэрэн /1932-1933 онуудад/ нарыг томилсон байна.
БНМАУ-ын Засгийн газрын 1926 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор баталсан “Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай” дүрмийн үзэл санааны дагуу Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн төлөөлөгчдийн 1927 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хурлаас Улаанбаатар хотын шүүх таслах газрыг сонгож байгуулснаар одоогийн “НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ”-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй.
Тус шүүх нь анх шүүхийн дарга, байцаагч, түшмэл, нарийн бичгийн дарга, хэлмэрч, бичээч, их гяндан салааны харуулууд, хуяг, морьтой, явган зарлага зэрэг 39 орон тоотой байгуулагдсанаас гадна ардын төлөөлөгч 12, зургаан орлогч төлөөлөгчдөөс бүрдэж байв. Улмаар Улаанбаатар хотын захиргааны газрын 3 дугаар Их хурлын 1926 оны 12 дугаар
сарын II хуралдаанаар:
Улаанбаатар хотын шүүхийн даргаар С.Батсүх /1927-1931 онуудад/
Төлөөлөгчөөр: Н.Жамсран, н.Балжирлхүндэв, н.Бат-Очир, Г.Занабазар, н.Мэндбаяр, н.Рэнцэн, Д.Гончигдулам, н.Сономханд, н.Ишдулам, н.Цэнд-Аюуш, н.Гэндэн, н.Баяр нарыг, орлогчоор н.Нацаг, н.Дамдинжав, н.Дэндэв, н.Гомбо, н.Гомбожав, н.Элбэгбат нарыг томилж байжээ.