Эрүүгийн хэргийн төв архив

Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архив нь Нийслэл дэх дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээр шийдвэрлэгдсэн “байнга”, “түр хадгалах”, аймгууд дахь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн “байнга” хадгалагдах эрүүгийн хэргүүдийг тус тус төвлөрүүлэн хадгалж, архив зүйн үйлчилгээ үзүүлдэг.

Тус архив нь зөвхөн цагдаагийн байгууллага болон харьяа газруудаас 7 хоногт дунджаар 80-120 орчим албан бичгийг хүлээн авч:

– Ял шийтгүүлсэн иргэдийн лавлагаа,
– Шийтгэх тогтоолын хуулбарыг өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Дэлхийн улс орнуудад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн /Covid-19/ халдварт цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдуулан Эрүүгийн хэргийн төв архив нь албан бичгийг ehta@prokuror.mn цахим хаягаар хүлээн авч ажиллаж байна.

Эрүүгийн хэргийн төв архивын лавлах утас:  70111997324984

Go to top