Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн танилцуулга

БААСАНЖАВЫН ЗОРИГ

  • 2000 онд Монгол Улсын Их сургууль хуулийн анги төгссөн, МУИХ-ХЗС-ийн хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
  • 2000-2003 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 2003-2005 онд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах-шинжээч
  • 2005-2009 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч
  • 2009-2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч
  • 2013-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч
  • 2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
  • 2015-2022 онд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  • 2022 оны 11 дүгээр сарын 14-ний  өдрөөс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

МӨНХБАЯРЫН АЛДАР

  • 2001 онд “Түшээ” Хууль зүйн дээд сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр,
  • 2002 онд Улсын Дээд шүүхэд цагаатгалын асуудал хариуцсан оператор
  • 2002-2006 онд Улсын Дээд шүүхэд Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний туслах-шинжээч
  • 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч
  • 2013-2014 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч
  • 2014-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2016-2018 онд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

БАЯМБААГИЙН АРИУНХИШИГ

  • 2001 онд Монгол улсын их сургуулийг төгссөн, олон улсын эрх зүйч, хууль зүйн ухааны магистр, Докторант
  • 2005-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүх шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 2011/01-2011/03 онд Нийслэлийн шүүхийн хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн
  • 2014-2015 онд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч
  • 2015-2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  • 2016-2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  • 2017-2020 онд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
  • 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

НАЦАГИЙН БААСАНБАТ

  • 2006 онд Их засаг их сургууль, 
  • 2010 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын сургуулийг төгссөн, 
  • 2006-2008 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд өмгөөлөгч, "Авто-18" авто сургуульд Замын хөдөлгөөний хууль дүрмийн багш,
  • 2008-2010 онд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 2010-2014 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлд өмгөөлөгч, 
  • 2014-2016 онд Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч, 
  • 2016-2017 онд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 
  • 2017-2024 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,
  • 2025/01- 2025/07 онд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч,
  • 2025/08 сараас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Go to top