Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Бүлгийн сэтгэл засах сургалт”-ыг зохион байгууллаа.
Тус сургалтыг “Intermind” эмнэлгийн сэтгэцийн эмч, олон улсын эерэг сэтгэл заслын сэтгэл зүйч Д.Номин-Эрдэнэ удирдан явуулсан юм.
Сургалтын зорилго нь албан хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдал, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх, сэтгэл ханамжийн дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд нойргүйдэл, түгшилт, гутрал зэрэг сэтгэл зүйн тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгч, тэдгээрийн шалтгаан, нөхцөл болон даван туулах арга замын талаар харилцан ярилцлаа.