Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг сурталчлан таниулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан дахь эерэг зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Ёс зүйтэй төрийн албан хаагч” аяныг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 35 хоногийн хугацаанд зохион байгуулж, аяны үр дүнг дүгнэн шилдэг баг, албан хаагчдыг шалгарууллаа.
Аяны хүрээнд шүүхийн захиргааны нийт албан хаагчдыг 5 багт хуваан цаг ашиглалт, албаны хувцаслалт, багаар ажиллах чадвар, хариуцлага, ёс зүйн хандлагаар нь үнэлэн, ёс зүйн чиглэлээр шторк, зурагт хуудас зэрэг бүтээлч ажлуудыг бэлтгэсэн юм.
Идэвх санаачилгатай оролцож, манлайлал үзүүлэн нийт дүнгээр 1 дүгээр байранд Б.Мөнхдэлгэр ахлагчтай 1 дүгээр баг шалгарсан ба ёс зүйн манлайлал үзүүлж, хамт олондоо эерэг үлгэр дуурайлал болсон шүүхийн захиргааны ажилтан Х.Очирсуурь, Э.Өсөхбаяр, Ц.Саямандах, Д.Номинжаргал, Б.Сувданчимэг нарыг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг шагнаж урамшууллаа.











