2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын ажилтан албан хаагчдыг И-Монос, Ундрам хан хангай ХХК нартай хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр нийт албан хаагчид эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоонд хамрагдаж, мэргэжлийн эмч нарын зөвлөгөө мэдээллийг авсан юм. Үзлэгийн хүрээнд: Эхо, хэвлийн болон бамбай булчирхайн үзлэг, зүрх, судасны оношилгоо, цус, шээсний шинжилгээ, дотор, мэдрэл, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, биеийн ерөнхий үзүүлэлт тодорхойлох оношилгоо зэрэг цогц үйлчилгээг үзүүлснээс гадна эрүүл зөв хооллолт, амин дэмийн хэрэглээ, хөдөлгөөний ач холбогдлын талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.