МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

2021.11.11

 

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дэх Салбар хорооны дарга А.Отгонцэцэг нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан “Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-аар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалд сонсогдсон тул 2021 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дэх Салбар хорооны даргыг сонгох сонгууль явагдлаа.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мөнхөө нарыг тус салбар хорооны даргад тус салбар хорооны гишүүн шүүгчдээс нэрийг нь дэвшүүлсний дагуу санал хураалтыг явуулахад нийт 28 шүүгч оролцож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө олонхийн санал авснаар тус шүүхийн салбар хорооны даргаар сонгогдлоо. 

Цаашид Монголын Шүүгчдийн холбоо болон Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дэх салбар хорооны асуудлаар шүүгч Д.Мөнхөөтэй харилцана уу.

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn