Шүүхийн тамгын газар

   

             Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар нь Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, хэм хэмжээний бусад актуудыг удирдлага болгон шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцохгүйгээр шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангаж хамгаалах, шүүхийн захиргаа, хүний нөөцийг удирдах, шүүхийн нээлттэй байдлыг хангах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах үүднээс иргэдийн санал хүсэлт, шүүмжлэлийг цахим болон бичгээр авч иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, мэдээллийг ил тод хүртээмжтэй хүргэж, ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллах болно.

Хүндэтгэсэн:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Тамгын газрын дарга Д.Болор



Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn