“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох зорилго бүхий “Нээлттэй шүүх” өдөрлөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.

Өдөрлөгт Ерөнхий боловсролын “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн “Зөв гурвалжин” мэтгэлцээний клубийн сурагчид хамрагдаж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. 


Сурагчдыг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар, Ц.Оч нар хүлээн авч Шүүх эрх мэдэл, Шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийн талаар мэдээлэл өгч сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

“Нээлттэй шүүх” өдөрлөгт хамрагдсан сурагчид шүүх хуралдааны танхим, шүүх хуралдааны нээлт, шүүхээс авч болох үйлчилгээний талаар зохих мэдээлэл авсандаа талархалтай байгаа илэрхийлсэн юм.

Тодорхой цагийг шүүхийн үйл ажиллагаатай танилцахад зориулсан Ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн “Зөв гурвалжин” мэтгэлцээний клубийн сурагчиддаа сурлагын амжилт хүсье.

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn