-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2025.05.13 МЯГМАР ГАРАГ 1 ДҮГЭЭР ТАНХИМ --
Шүүхийн ил тод байдлыг хангах, сэтгүүлчдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий “Сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн сургалт”-ыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал (2024–2026)” төслийн хүрээнд Holiday Inn-ны хурлын танхимд 2 өдөр зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд тэргүүтэй хүндэт зочид оролцов.
Сэтгүүлчид ардчилал, ил тод байдлыг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэдэг онцгой мэргэжил гэдгийг тодотгож, шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн идэвхтэй оролцоо зайлшгүйг Элчин сайд Ина Марчюлёните хэлсэн үгэндээ онцоллоо.
Нийслэл болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллагын олон нийттэй харилцах ажилтан зэрэг нийт 30 гаруй хүн оролцсон уг сургалтад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга "Монгол Улсын шүүхийн тогтолцоо ба шударга шүүх" сэдвээр сургалт орлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн ил тод байдал, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллахад анхаарч байгааг сургалтын үеэр оролцогчид болон төслийн багийнхан онцгойлон дурдсан юм.
Эх сурвалж: https://www.judcouncil.mn/
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn