ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхтэй хамтран “Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шатан дахь зарим зүйл, хэсэг заалтын талаар хамтарсан хэлэлцүүлэг”-ийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.



Хэлэлцүүлэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг “2023-2025 оны 1-р улирлын зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн судалгаа”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Б.Бямбаабаатар “Зөрчлийн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэлт”-ийн талаар тус тус танилцуулга хийж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn