Шийдвэрийн дугаар: 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2025/ДШМ/166
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №10
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар нь “Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг үл хүндэтгэсэн, мөн хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” зөрчилд тус тус холбогдсон.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ЗШ/10775 дугаар шийтгэврээр зөрчилд холбогдогч Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарын “Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг үл хүндэтгэсэн” зөрчилд нь 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 9 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “баривчлах шийтгэлийг 100 нэгжээр торгох шийтгэл болгон хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд, зөрчилд холбогдогч нар нь цахим орчинд шууд дамжуулалт хийх үеэрээ хоорондоо удаа дараа зохисгүй үг хэллэг хэрэглэн, зүй бус үйлдэл гаргах зэргээр хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэсэн зөрчлийн шинж, зөрчил үйлдсэн нөхцөл байдал болоод тэдгээрийн хувийн байдал зэрэгт оногдуулсан баривчлах шийтгэл нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn