А.ГАНХУЯГ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ


Шийдвэрийн дугаар: 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №228

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй.

Шүүхийн процесс тойм: №01

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар “Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцээд шүүгдэгч А.Ганхуяг, иргэний хариуцагч “Тэнүүн Огоо” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Эрэгмаа нарын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Б.Түмэнжаргалын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Лхагвадорж нар шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэв. 

А.Ганхуяг нарын 24 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг талуудын саналыг харгалзан 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан болно. 

 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn