ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН, Б.БАТЗОРИГ НАРЫН ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ОНЦЛОХ ЭШЛЭЛ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит III чуулганыг 2025 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Чуулганы хоёр дахь өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох сонгуулийг зохион байгуулах юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна гэсэн шалгуурыг хангасан байх бөгөөд анхан шатны шүүхээс найм, давж заалдах шатны шүүхээс зургаа, хяналтын шатны шүүхээс нэг нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.

       Тус шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшигч шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын илтгэл хэлэлцүүлгээс онцлох эшлэлийг хүргэж байна

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn