НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНД ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР НАР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит III чуулганыг 2025 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгууллаа. 

Нийт шүүгчийн чуулганаар Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах болон шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцлээ.

 Энэ удаагийн чуулганы Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал сэдвийн хэлэлцүүлэгт тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг “Шүүх хуралдааныг цахимаар шууд дамжуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр, шүүгч Т.Өсөхбаяр “Эрүүгийн хэрэгт бодит байдлыг тогтоох зарчмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn