-- СУРАГЧИД БИЕ ДААЛТЫН ЦАГААРАА ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА --
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Хуульчийн мэргэжлийн шалгалтад зориулсан бодлого бодох аргачлал” сургалтыг Нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны албан хаагч нарт зориулан 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
Сургалтыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар, Улсын дээд шүүхийн судлаач З.Янжинлхам нар эрүүгийн эрх зүйн тохиолдол шинжлэх аргачлалын талаар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа иргэний эрх зүйн тохиолдол шинжлэх аргачлалын талаар, өмгөөлөгч Д.Оросоо захиргааны эрх зүйн тохиолдол шинжлэх аргачлалын хүрээнд тус тус удирдан явуулсан бөгөөд нийт 40 гаруй шүүхийн захиргааны албан хаагчид идэвхтэй хамрагдав.
Хуульчийн мэргэжлийн шалгаж өгөхөөр зорьж буй шүүхийн захиргааны албан хаагчдынхаа хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус сургалтыг санаачилсан шүүгч Г.Ганбаатар болон тус санаачилгад нэгдэж, сургалтыг явуулсан сургагч багш шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Ц.Амар, судлаач З.Янжинлхам, өмгөөлөгч Д.Оросоо нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn