СУРАГЧИД БИЕ ДААЛТЫН ЦАГААРАА ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Сурагчдын бие даалтын долоо хоног эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий боловсролын “Эрхэм баян-Эрдэм” сургуулийн сурагчид 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сурагчдыг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар хүлээн авч шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулга хийж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.


Сурагчид шүүх хуралдааны явц, шүүхийн үйл ажиллагаатай танилцсанаар эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлж, ирээдүйд сонгох мэргэжлийн талаар чиг баримжаа авсандаа талархалтай байгаагаа илэрхийллээ.

Өнөөдрийн арга хэмжээнд идэвхтэй оролцсон багш, сурагчдадаа талархал илэрхийлж, та бүхний суралцах хүсэл тэмүүлэл, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn