“ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа” сургалт, өдөрлөгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа. 

      Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт тулгуурлан үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хүрээнд өөрийгөө хамгаалах аргад суралцуулах зорилгоор зохион байгуулсан уг сургалтад Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн ахлах ангийн 80 сурагчид хамрагдсан юм.


           Сургалтаар “Монголын Шүүгчдийн Холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга “Шүүх эрх мэдлийн талаарх ойлголт” сэдвээр сургалт, нээлттэй ярилцлага, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны “Үе тэнгийн дээрэлхэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ” сэдэвт видео контент, Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн гэр бүлд зөвлөлөө өгөх төв хариуцсан ажилтан Э.Биндэръяа “Үе тэнгийн дээрэлхэлт нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ” сэдвээр сургалт,   Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хууль, эрх зүй, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Д.Лхаасүрэн “Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын товч танилцуулга зэргээр мэдээлэл хүргэлээ.


       Тус сургалтыг зохион байгуулахад хамтран оролцсон зохион байгуулагч байгууллагууд болон Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн багш, сурагчдад талархал илэрхийлье.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn