ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН ДУНД УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газар, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх” уралдаан зарлалаа.

Шүүхийн шийдвэрийг зөв унших, ойлгох, шүүхээс хуулийг хэрхэн тайлбарлаж байгаа, онол болон хууль хэрэглээний холбоо хамаарал болон шүүхийн шийдвэрийн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг дээшлүүлэх зорилготой уг уралдаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудыг оролцохыг урьж байна.

Уралдаанд ирүүлэх материалыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүлээн авах бөгөөд удирдамжийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудад хүргүүлсэн ба уралдааны удирдамжтай энд дарж танилцах боломжтой.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn