“ХАРИЛЦАА ХАНДЛАГА БА ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ АЛХМУУД” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооноос 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн захиргааны ажилчдад ёс зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтыг ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын сэтгэл зүйч-судлаач Т.Энхгэрэл “Харилцаа хандлага ба зөрчлийг шийдвэрлэх алхмууд” сэдвээр удирдан явууллаа.

Сургалтаар байгууллагын ажилтнууд ажил мэргэжлийн орчинд үүсдэг үл ойлголцол, харилцааны хүндрэл, стрессийн хүчин зүйлсийг зөв тодорхойлох, тэдгээрийг үр дүнтэйгээр шийдвэрлэх арга техникүүдийн талаар онол ба практик хосолсон мэдээлэл өгч санал солилцлоо. Мөн эерэг харилцааны үндэс болсон сонсох ур чадвар, өөрийгөө илэрхийлэх арга барил, багийн дотоод уур амьсгалыг сайжруулах хандлагын талаар жишээ, дасгал ажил хосолсон хэлбэрээр ярилцсан нь ажилтнуудад өндөр ач холбогдолтой боллоо.

Уг сургалт нь шүүх байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд олон нийттэй харилцах соёлыг төлөвшүүлэх, байгууллагын дотоод орчны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн цуврал ажлын нэг хэсэг юм.

Цаашид ч Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүх нь ажилтан албан хаагчдын ур чадварыг тогтмол дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn