НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд ХVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан салбарын шагналаар шагнагдлаа.Тухайлбал, 

Улсын Дээд шүүхийн “Хүндэт жуух бичиг”-ээр Шүүгчийн туслах Г.Алтанзулыг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Шүүгчийн туслах Б.Билгүүн, Т.Мөнхтуяа, О.Отгонцэцэг нарыг тус тус шагнаж, шагналыг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг гардуулан өгч, баяр хүргэлээ.


Шүүх эрх мэдлийн байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай, бүтээмжтэй, хариуцлагатай хүргэхэд нөр их хөдөлмөрөө зориулан ажиллаж буй та нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье.



НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 


Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn