ЦАХИМ ШҮҮХ 2.0 СИСТЕМИЙН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхэд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар “Цахим шүүх 2.0” цөм системийн танилцуулга уулзалт хийлээ. 


Уулзалтад тус шүүхийн шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд болон орон нутгийн давж заалдах шатны шүүхийн төлөөллүүд цахимаар оролцлоо. 


“Цахим шүүх 2.0” систем нь шүүхийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, иргэн төвтэй, шуурхай, нээлттэй ил тод байдлыг хангах, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд уг системийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн оновчтой нэвтрүүлэх, үр дүнтэй ашиглах боломж, цаашдын хөгжүүлэлт, сайжруулалтын чиглэлээр санал солилцож, зөвлөмжүүдийг хэлэлцсэн юм.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn