Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
Тус сургалтын эхний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга “Шүүгчийн нийгмийн мэдрэмж” сэдвээр сургалт орж, шүүн таслах ажиллагааны явцад тулгардаг бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар өөрийн туршлагаас хуваалцлаа.
Эх сурвалж: https://jtrii.mn/mn/
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn