ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ДАДЛАГА, СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д заасны дагуу 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилт зохион байгуулагдав.

Энэхүү дадлага сургуулилтын хүрээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын ажилчид идэвх санаачилгатайгаар оролцож, дохионы үеэр аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж, түргэн шуурхай, зохион байгуулалттайгаар ажиллалаа.

Гамшгаас хамгаалах өдөр нь иргэд, байгууллагуудад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед зөв хариу үйлдэл үзүүлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn