Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооноос 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сургалт зохион байгуулав.

Сургалтыг Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга “Ёс зүй” сэдвийн хүрээнд илтгэл тавин, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, албан үүргээ хэрэгжүүлэх явцад баримтлах зарчим, хариуцлагын талаар мэдээлэл өглөө.


Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх, хамт олны эерэг соёл, хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид ижил төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, байгууллагын дотоод ёс зүйн орчныг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг онцолж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn