“MOCK TRIAL – 2026” ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР ОРОЛЦЛОО

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл багшийн нэрэмжит "MOCK TRIAL - 2026" Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.


Тус тэмцээнд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Мөнхтулга нар тэмцээнд шүүгчээр ажиллан оролцсон бөгөөд 11 их дээд сургуулийн 16 баг бүртгүүлэн оролцож өөрсдийн мэдлэг, ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.


Энэхүү арга хэмжээ нь зөвхөн оюутнуудын дунд зохион байгуулагдаж буй тэмцээн төдий бус, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг илүү ойлгомжтой байдлаар таниулах, бодит хэргийн материал дээр ажиллаж, зөвхөн ном унших бус хуулийг амьдрал дээр хэрхэн хэрэглэх талаар суралцдаг тэмцээн юм.

Тус шүүхийн шүүгчид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, олон нийтийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон нийтийн ач холбогдолтой үйл ажиллагаанд ийнхүү идэвхтэй оролцлоо.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn