ШҮҮХИЙН ТОЙМ БА ТҮҮНИЙГ БИЧИХ АРГА ЗҮЙ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болон шүүгчийн туслахуудад зориулсан “Шүүхийн тойм ба түүнийг бичих арга зүй” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сургагч багш Ц.Чимэддондог удирдан явуулж, шүүхийн шийдвэрийн тойм, шүүхийн процессын тойм, хэвлэлийн мэдээ бичих арга зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Сургалтын төгсгөлд асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлж, шүүхийн тоймыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хэрхэн хүргэх талаар зөвлөмж өглөө.

Энэхүү сургалт нь шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, олон нийтэд хүргэх мэдээллийн чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn