МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байна” гэж заасны дагуу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд шүүхийн үйл ажиллагааны онцлог болоод шүүхийн орчин нөхцөлтэй танилцлаа.

Танилцах уулзалтын үеэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Мөнхтулга “Монгол Улсын шүүхийн тогтолцоо ба шударга шүүх” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар нар тус шүүхийн талаар мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Түвшинзаяа шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлын чиг үүргийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тодорхой цагийг шүүхийн үйл ажиллагаатай танилцахад зориулсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууддаа сурлагын амжилт хүсье.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn