-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Улсын Дээд Шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс-Зайделийн сан, Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран “Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг, маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж буй байдал, дүн шинжилгээ, анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Хуралд Эрүүгийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Хувийн эрх зүйн чиглэлээр хуульч, судлаачид илтгэл хэлэлцүүлснээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг, Ц.Оч нар “Хууль бус уул уурхайтай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөв байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Уг хуралдаанд хэлэлцүүлсэн судалгааны бүтээлүүдийг “Монголын төр, эрх зүй” эрдэм шинжилгээний сэтгүүлийн тусгай дугаарт нийтэлнэ.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn