-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Улсын Дээд Шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс-Зайделийн Сангийн “Эрх зүйн боловсрол” академитай хамтран “Шүүгч-сургагч багшийн заах арга зүйн сургалт”-ыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цахимаар зохион байгуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч тус сургалтад хамрагдлаа.
Сургалтыг ХБНГУ-ын Шүүгчдийн академийн захирал асан, Муж улсын давж заалдах шатны шүүхийн шүүгч доктор А.Тратц удирдан явуулж байгаа бөгөөд “Сургагч багшийн чадамж, насанд хүрэгчид болон шүүгчдийн онцлог”, “Суралцахуйн уламжлалт болон орчин үеийн чиг хандлага”,“Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт хөтөлбөрийн дагуу явагдаж, шүүгч-сургагч багшаар бэлтгэгдэж буй нийслэл орон нутгийн шүүхийн шүүгч нараас бүрдсэн 28 шүүгч хамрагдсан байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn