-- “ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД --
Хөгжлийн банкны 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг оролцогч, талуудад гардуулан өгөх ажиллагааг 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн / Даваа гараг/ өглөө 08 цаг 30 минутаас эхлэн явуулна.
Иймд дээрх хэргийн оролцогч нар шүүхэд биечлэн ирэхдээ өөрсдийн бичиг баримтаа авч ирэх, мөн тус шүүхийн шийдвэр нь олон хуудастай учир оролцогч нар компакт диск, флашд хуулбарлан авах эсхүл мэйл хаягаар авах зэрэг сонголтуудаас өөрсдөө хийх ба хэрэв хуулбарлан авахаар бол шинэ флаш, бусад цахим хэрэгслээ бэлтгэн ирэх боломжтойг мэдээлж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn