“GOVERNANCE FONDS” /ГӨВЭРНАНС ФOУНД ТӨСЛИЙН ТҮНШЛЭГЧ ОРНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААР

             2022 оны 06 дугаар сарын 11-18-ны өдрийн хооронд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотод тус улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулж буй “Governance Fonds” төслийн түншлэгч орнуудын чуулга уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр тэргүүтэй Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Л.Энхбилэг нар болон зарим шүүхийн шүүгчид болон ажлын албаны албан хаагчид оролцож байна.

 

            Төслийн хүрээнд манай улсын шүүх эрх мэдлийн салбарт хамтран ажилласан үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, түнш орнуудаас туршлага судлах юм.


            “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн хэрэгжилтийг хэлэлцэх чуулга уулзалтад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн уригдан оролцож байгаа билээ.

 

     Төлөөлөгчид уг чуулга уулзалтад оролцох үеэр түншлэгч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай мөн зөвлөлдөх уулзалт хийх бөгөөд Түүнчлэн ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан хатагтай Проф. Др. Херта Доеблер-Гмелин, Захиргааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Йоахим Буххайстер  нартай уулзаж, Берлин-Бранденбургийн Захиргааны Дээд шүүх болон Юнг-Линдеманн хуулийн фирмийн үйл ажиллагаатай танилцах төлөвлөгөөтэй  байна.



НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn