-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос шүүгчийн бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, хуулийн хэрэглээ, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүгчдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилгоор нийт шүүгчдийн дунд “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдаж буй асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зарласан билээ.
Уг илтгэлийн уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнээр Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа нар ажиллаж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хуралдан дүнгээ гаргасан байна.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn