-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
“Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монголын хуульчдын холбооны “Хуульчдын танхимд” зохион байгууллаа.
Шагнал гардуулах ажиллагааг Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч нар нээж, нийт уралдаанд оролцогчдод баяр хүргэж шагнал гардуулав.
Уралдаанд:
Тэргүүн байр- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал /Сэдэв: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд анхаарах зарим асуудал/
Хоёрдугаар байр-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр /Сэдэв: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь арбитрын ажиллагаатай холбоотой анхаарах асуудал/
Гутгаар байр- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул /Сэдэв: Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн судалгаа/
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга /Сэдэв: Шүүгчийг татгалзан гаргах, шүүгч татгалзан гарах үндэслэл, журам хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал/
Тусгай байр- Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа, Т.Энхтуяа,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар,
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ,
Хэнтий аймаг дахь Сум дундын, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина нар шалгарсан байна.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn