МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Мэдээллийн аюулгүй байдал сүүлийн жилүүдэд” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Техник технологийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед байгууллагын болон хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах асуудал онцгой ач холбогдолтой болж байгаа билээ. 

Тус сургалтаар 2026 онд түгээмэл тохиолдох кибер халдлагын эрсдэлүүд, хиймэл оюун ухаанд суурилсан цахим залилан, мэдээлэл алдагдах эрсдэл болон цахим орчин дахь аюулгүй байдлаа хамгаалах арга замуудын талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн С.Хэрлэн мэдээлэл өгсөн юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn