АРХИВ БА АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас “Архив ба албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Архив судлалын магистр, сургагч багш Н.Батхишиг удирдан явуулж, архивын үйл ажиллагааны үндэс, албан хэрэг хөтлөлтийн журам, баримт бичгийг зөв бүрдүүлэх, ангилах, хадгалах аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн баримт бичгийн хадгалалт хамгаалалт, архивын нэгж үүсгэх, цахим архив руу шилжүүлэх анхан шатны алхмууд болон өдөр тутмын ажилд мөрдөх практик зөвлөмжүүдийг танилцуулсан юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn