2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Шүүхийн сахилгын хорооноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Шүүхийн сахилгын хорооны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан референт Ш.Одгэрэл удирдан явуулж, төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлага, нийтлэг үүрэг, хориглох үйл ажиллагаа, шүүхийн захиргааны ажилтны чиг үүрэг, ёс зүйн хариуцлага болон шүүгчийн туслахын гаргасан алдаа, зөрчлийн талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn