-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2026.07.20 ДАВАА ГАРАГ 1 ДҮГЭЭР ТАНХИМ --
“Нээлттэй нийгэм форум” ТББ болон “Оюуны инновац” ТББ-аас хэрэгжүүлсэн Монгол Улсын “Шүүхийн индекс 2025” гурав дахь удаагийн үнэлгээний тайланг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр танилцууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон захиргааны ажилтнууд цахим хэлбэрээр хамрагдав. 
Шүүхийн индекс нь шүүхийн үйл ажиллагаа, хараат бус байдал, ил тод байдал, хүртээмж, олон нийтийн итгэл зэрэг үзүүлэлтээр Монгол Улсын шүүхийн өнөөгийн нөхцөл байдлыг хөндлөнгийн байр сууринаас үнэлдэг бие даасан судалгаа юм.
Судалгааны үр дүнд Монгол Улсын шүүхийн индекс 100 онооноос 57.33 оноо авч, 2021 оны үзүүлэлтээс 5.39 оноогоор, 2023 оны үзүүлэлтээс 4.11 оноогоор өссөн дүн гарчээ.
Тодруулбал, шүүхийн индексийн нэгдсэн оноо нь шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүгчийн ёс зүй ба хариуцлага, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүхийн үр ашигтай ажиллагаа, шүүхийн дэд бүтэц, нөөц гэсэн үндсэн 6 хэмжигдэхүүнээс улбаалсан 42 дэд хэмжигдэхүүн тэдгээрийг илэрхийлэх 111 шалгуур үзүүлэлтэд үндэслэн гардаг.
Энэ удаагийн өгөгдлийг 21 аймаг 330 сум, нийслэлээс түүврийн аргаар 2000 гаруй иргэний санаа бодлын асуулга, 500 гаруй хуульч, мэргэжилтний үнэлгээ болон шүүхийн захиргааны мэдээлэл гэсэн гурван эх сурвалжийн шүүхийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ, санал бодолд үндэслэн боловсруулан гаргасан байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn