ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДАВ

       Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагналаа.

Төрийн дээд одон, медаль болон салбарын шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёслолын танхимд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар нар оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчдаа ажил бүтээлээрээ тэргүүлэн ажиллаж байгаа дараах албан хаагчдыг Шүүхийн тэргүүний ажилтан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, Шударга ёсны элч цол тэмдэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт  “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Нарангэрэлийн Хулан,

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ЖУУХ БИЧИГ”-ээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Мөнхсайханы Оюунчимэг, Зоригтбаатарын Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Түвшинбаатарын Мөнхтуяа,


“ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДЭГ-ээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Соронзонболдын Хэрлэн нар тус тус шагнагдлаа.



НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn