НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” ЦОЛООР ШАГНАГДЛАА

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №05 дугаар зарлигаар “Монгол Улсын гавьяат хуульч цол”-оор шагнагдлаа.

Шүүгч Ж.Эрдэнэчимэг нь хуулийн байгууллагад 34 жил, шүүгчээр 15 жил ажиллахдаа шүүхийн багц хуулиудыг хэрэгжүүлэх, шүүхийг олон нийтэд нээлттэй байлгах, иргэдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах, шүүхийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, шинэ залуу хуульчдыг бэлтгэхэд идэвх, зүтгэл үр бүтээлтэй ажилласан шүүгчдийн нэг юм.


НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn