“TUV CUP-2022” ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ГУТГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

Төв аймгийн шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “TUV CUP-2022” нөхөрсөг хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан билээ.

 Бүх шатны шүүхийн байгууллагын ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдсан “TUV CUP-2022” тэмцээнд авхаалж самбаа, хурд хүч, торгон мэдрэмжээ сорьж өрсөлдөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн баг тамирчид “Гутгаар” байрт шалгарсан бол “Шилдэг хаалгач”-аар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Оргил шалгарч амжилт дүүрэн оролцлоо.





НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn