-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
“Залуу хуульчдыг чадавхжуулах замаар шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн шугамаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, сайн туршлагатай танилцах айлчлал хийсэн юм.
Уулзалтыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ тэргүүлж тус шүүхийн үйл ажиллагаа бодлого чиг үүргийн талаарх мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Дашрамд дурдахад энэ жил Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа юм байна.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn