Ч.МӨНХБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.” гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30 дахь заалтад “шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг ойлгохоор заасны дагуу 21:50 цаг болсон тул шүүх хуралдааныг завсарлуулж, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цагаас үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 


 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn