-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
“ШҮҮХИЙН ДОТООД ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛАХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ ЗАРИМ АЖЛЫН ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ
СУРГАЛТ-ЯРИЛЦЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Мэдээллийн технологийн шинэчлэлийг шүүхийн байгууллагад хэрэгжүүлэх, шүүхийн бичиг хэргийн зардал, цаасны хэрэглээг бууруулах, төсвийг хэмнэх, шүүхийн бичиг баримт боловсруулах ажиллагааг хялбаршуулж, ажлыг хөнгөвчлөх, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгох” зорилгоор тус давж заалдах шатны шүүхийн зарим үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Шүүхийн дотоод зарим үйл ажиллагааг цахимжуулах” төслийг боловсруулан хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг төслийн хүрээнд хийгдэх зарим ажлын талаар шүүхийн захиргааны ажилтанд мэдлэг олгох сургалт-ярилцлагыг 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтын мэдээллийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Батболд, тус шүүхийн Тамгын газрын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Ганбилэг нар хийв.
Сургалт-ярилцлагат эхний ээлжинд тус давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахууд оролцож, төслийн хүрээнд хийгдэх зарим ажлын талаарх мэдээллийг сонсож, холбогдох асуудлуудын талаар санал, бодлоо солилцож, дээрх цахимжуулах үйл ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн туршиж ажиллахаар болов.
Дээрх төслийг шүүхэд хэрэгжүүлснээр шүүхээс гарч буй “Магадлал, тогтоол, шүүгчийн захирамж” зэрэг эрхийн актуудыг цахим хэлбэрээр архивлах боломж бүрдсэнээр архивын баримтыг хүлээн авах, бүртгэн хөтлөх, хадгалах, шилжүүлэх, илгээх зэрэг архивын баримт ашиглалтыг илүү хялбар болгож, хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой юм.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
Хэргийн хөдөлгөөний удирдлагын 2 дугаар хэлтэс
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn