“УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Азийн сангаас хамтран “Уул уурхайн салбар дахь зарим гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зохион байгууллаа.






Сургалтыг тус шүүхийн шүүгч Б.Батзориг, Ц.Оч нар “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед анхаарах зүйл”,  “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн түгээмэл хэрэглэдэг арга, тактик, улсын яллагчийн хариу няцаалт, шинжээчийн дүгнэлт”, “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах” зэрэг сэдвээр удирдан явуулж, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нар  шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль хэрэглээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

                       НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn