НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧЭЭР Т.ШИНЭБАЯР ТОМИЛОГДЛОО

  

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зарлиг гарган  нэр бүхий таван шүүгчийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томиллоо.

           Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нийт 8 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 5 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа  Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлээд байсан юм. Улмаар тус 5 шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа  томилжээ.

          Ийнхүү Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Т.Шинэбаяр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Т.Бадрах, Д.Золзаяа, Э.Энэбиш, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр З.Түвшинтөгс нар тус тус ажиллахаар боллоо.


        Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олон 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр шүүгч Т.Шинэбаярыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn