Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа болоод “Шүүхийн дотоод зарим үйл ажиллагааг цахимжуулах” загвар төслийг танилцуулж, санал солилцсон юм.


Уг төсөл хэрэгжсэнээр шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжийг сайжруулахад чиглэгдсэн техник технологийн шийдлийг нэвтрүүлэх, шүүхийн дотоод үйл ажиллагаанд цаасан суурьтай баримт бичгийн хэрэглээг багасах, байгууллага, хэргийн оролцогчтой холбоотой баримт бичиг хүлээн авах, илгээх, танилцуулах гэх мэт бүхий л үйл ажиллагааг цахим технологи ашиглан шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод нээлттэй, хүнд сурталгүй хүргэхэд ач холбогдолтой юм.

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn