-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Цагдаагийн Ерөнхий Газраас хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй цогц байдлаар тэмцэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх зорилгоор “Хамтдаа сэргийлье” хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Энхмэнд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлэг 3 үе шаттай явагдаж, 13 илтгэл хэлэлцүүлснээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Д.Мөнхөө нар “Хулгайлах гэмт хэргийн шүүн таслах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn