-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар тогтоолоор дараах шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
№ | Шүүхийн нэр, албан тушаал | Орон тоо |
1 | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч | 1 |
Нийт | 1 |
Шалгалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Нэг.Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага:
Хоёр.Шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг;
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн нь давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:
Шүүгч нэрээ дэвшүүлж байгаа бол:
Бусад хуульч нэрээ дэвшүүлж байгаа бол:
Өргөдөлд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна. Өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.
Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хавсралт баримт бичгийг хууль тогтоомж, журамд зааснаар бүрэн бүрдүүлж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд цаасан болон цахим 2 хэлбэрээр ирүүлнэ. Цахим хэлбэрээр www.shuugch-songon.mn хаягаар, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээлгэн өгнө.
Жич: Өргөдөл, хавсралт, баримт бичиг нь материал хүлээн авах буюу бүртгэлийн хугацааны доторх огноо /2023.03.27-ны өдрийн 09.00 цагаас 2023.04.26-ны өдрийн 17.00/-той байна.
Гурав.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа:
Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгах ажиллагаа явуулж, нэр дэвшигчээр бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Дөрөв.Сонгон шалгаруулалтын хуваарь, шалгалтын хэлбэр:
Шалгалт өгөх хэлбэр, шалгалтын хуваарийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Тав.Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч:
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нөөцөд бүртгэгдсэн оноогоор эрэмбэлэгдэх хүсэлтэй бол сонгон шалгаруулалтад орохгүй байж болох ба шаардлага хангасан баримт бичигтэйгээр шинээр бүртгүүлнэ.
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтын шалгалтад оролцох бол нөөцөд бүртгэгдсэн оноо нь хүчингүй болж сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шинээр эрэмбэлэгдэнэ.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг биедээ авч ирэхийг анхаарна уу.
Зургаа.Бусад:
Нэр дэвшигч нь ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг шүүхэд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлэх, шүүгч шилжин ажиллах зорилгоор ижил төрлийн адил шатны шүүхэд нэрээ дэвшүүлэх, ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг аймгийн болон нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлэх тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 3.3.3, 3.3.6, 3.3.7, 3.3.9, 3.3.11-д заасан баримт бичгийн огноо нь шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан баримт бичиг хүлээн авах хугацааны дотор байна. Е-монголиа цахим системээс авч болох баримтыг эх хувиар заавал шаардахгүй.
Нэр дэвшигчийн шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон дүгнэлт, магадлагааг гаргуулахдаа “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-ын дагуу гаргуулж ирүүлнэ. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Холбоо барих утас: 70008041
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn